Монголчууд эх түүхээ Казахстанд худалдаж эхэлжээ

2014 оны 11-р сарын 19. 13:55 Уншсан тоо: 7682   •   Сэтгэгдэл: 0

Чингисийн Казах ба Үндэсний үзэл

 

2010 онд Их Британий “Телеграф” сонинд “Казахууд Чингис хааны угсаа гэдгээ батлахаар өрсөлдөн тэмцэж байна” гэсэн гарчигтай өгүүлэл нийтлэгдэж байсан юм. Уг өгүүлэлд, шинээр сэргэж буй Казах үндэсний үзэл нь өмнөх үеийн сурвалжит хүмүүсийг магтан алдаршуулах хэрээр мянга мянган казах хүн нэгэн цагт айдас хүйдэс хуруулж явсан цэргийн удирдагч, Чингис хааны удам гэдгээ батлахаар улайран зүтгэж буй талаар өгүүлжээ.

Дээрх сонинд бичсэнээр, казахууд Чингис хааны удам гэдгээ батлахын тулд олноор ДНХ-ийн шинжилгээ өгөх болсон бөгөөд АНУ-ын Хьюстон дэх “Фамили Трий ДНХ” компаний гүйцэтгэх захирал Макс Бланкфелд шинжилгээ хийх олон тооны захиалга Казахстанаас хүлээн авснаа ярьжээ. Гэвч, ноён Бланкфелдийн хэлснээр, олон хүн шинжилгээний хариуд сэтгэл дундуур үлдсэн ба эцгийн талаасаа өвлөн авсан тэдний ДНХ-ийн пасспорт Чингис хааных гэж үзсэн пасспорттой тохирохгүй байна гэдгийг “Телеграф”-т бичсэн байна.

Үнэндээ, Чингис хааны ДНХ-ийн талаар өнөө хүртэл бүрэн зураглал байхгүй төдийгүй, өөрийгөө Чингис хааны удам гэж зарлаж буй хүмүүсийн ДНХ-ийн тэмдгүүд хоорондоо зөрж байгаа нь ДНХ-ийн шинжилгээнд гарч буй бэрхшээл гэдгийг Алмата дахь “Казахстан ДНХ” төслийг эрхлэн хэрэгжүүлж буй генетикч Ерлан Туресбеков хэлснийг “Телеграф” онцолжээ. Үүнээс үзвэл, казахууд генийн шинжилгээгээр Чингисийн удам гэдгээ тийм ч амар баталж чадахгүй гэдэг нь тодорхой.      

Гэвч, Казахстан улс 1991 онд тусгаар тогтносноос хойш, ерөнхийлөгч Нурсултан Назарбаев төр улсаа шинээр төвхнүүлээд буй казахуудын түүхийг дахин бичих төслүүдийг ивээлдээ авч, идвэхтэй дэмжиж байгаа нь өөрсдийгөө эртний, бас агуу эзэнт гүрний залгамж хойчис болохыг батлах гэсэн хөдөлгөөнүүдийг улам бүр хөгжөөж байна. Үүний сацуу, Казахстан нь газрын тосноос багагүй орлого олж, мөнгөжих хэрээр, түүх-соёлын салбартаа хөрөнгө хаях болжээ. Чухам эдгээр тохиолоор, түрэг хэлтний нэг салбар, язгуурын хипчаг хэлт ард түмэн, казахуудыг Чингис хааны залгамжлагчид, түүгээр үл барам, XIII зууны монголчууд нь казахууд хэмээн баталсан ном, зохиол бичигсэд цөөнгүй тодрон гарч ирсэн байна. Ийм нэг жишээ нь өдгөө эх орондоо багагүй алдаршсан гэх Калибек Данияров гэгч болой.   

Казахын түүхийг 40 жил дагнан судалж буй Данияров “Казахстаны альтернатив түүх” буюу “Казахстаны түүхийн өөр хувилбар” гэсэн сэдвийг гарган тавьж, сүүлийн 20 жилийн турш ажиллахдаа, Чингис хаан ба байлдан дагуулагч монголчуудын залгамжлагчид нь өнөөгийн казахууд мөн гэдгийг баталсан ажээ. Харин, түүний олж тогтоосноор, өнөөгийн Монгол Улсын хүмүүс нь Чингис хаантай нэг их холбоогүй ба тэдний өвөг дээдэс Чингис хаан гэдэг нь ердөө үлгэр домог болж таарсан байна.

Данияров бүтээлээ орос, казах хэлээр бичиж, Казахстан, Орост сайтар танигдсан төдийгүй, түүнийг барууны орнуудад ч хүлээн хүлээн зөвшөөрөх болсон гэнэ. Түүний бичсэн номыг Хятадын ШУА, Японы номын сан, АНУ-ын Колумб, Иелийн их сургуулийн номын сан фонддоо бүртгэн авчээ. Мөн, “Хүннүгийн түүх”, “Зүүнгарын мөхөл” хэмээх түүний ном хятад хэлээр хэвлэгдсэн гэнэ. Түүний өөрийнх нь бичсэнээр, Хятадын ШУА-ийн Түүх, археологи судлалын хүрээлэн Чингис хаан казах хүн гэдгийг хүлээн зөвшөөрөөд байгаа ажээ.    

 

Монголын хөрсөнд соёолох Казахстаны шинэ түүх  

Казахстанд ийнхүү төрийн бодлого, ивээлээр Данияров мэтийн судлаачид тодрон гарч, “Чингисийн Казах” үндэсний үзлийг түгээхтэй зэрэгцэн, Казахстаны эрдмийн байгууллагууд нь гадаад улс орнуудад шинэ түүхээ зөвшөөрүүлэх гэж идвэхтэй оролдох болжээ. Энэ үед шоглоомтой гэмээр зүйл тохиож байгаа нь Казахстаны шинэ түүхийг хүлээн зөвшөөрөх орны тоонд Монгол Улс багтах гэж байна. Гэтэл, сүүлийн үед оросууд мангар, тэнэгийн жишээгээр “чукча” нарыг орлуулсан гэх монголчууд нь тэр шинэ түүхэд эргэлзэж, тээнэгзэх нь бүү хэл, “бүх түвшиндээ” бараг шуудхан зөвшөөрч эхэлжээ.

Энэ оны эхээр, “Дэлхийн Чингис хааны академи” ТББ-ын ерөнхийлөгч, өөрийгөө Чингисийн удмын хунтайж хэмээн зарлаж явдаг П.Давааням Данияровын өрөөсөн дугуй, Кайрат Закирьянов гэгч казах эрд “Чингис хааны Хүлэг баатар цол” олгосон гэнэ. Закирьянов нь Чингис хаан өнөөгийн монголчууд бус, харин казахуудын өвөг дээдэс гэдгийг баталсан эрдэмтэн, бас өөрөө Чингисийн удмын хүн ажээ. Закирьяновын нотолж буйгаар, өнөөгийн монголчууд нь Чингисийн монголчууд бус, харин  Монголын нутагт хожуу нүүн ирж, суурьшсан тунгус-манж гарлын хүмүүс юм.

Закирьянов нэгэн ярилцлагадаа, дээрх санааг Монгол түүхчийн бүтээлд үндэслэн дэвшүүлсэн гэдгээ онцлон хэлжээ. Тэр нь Баабар гэнэ. Закирьянов “Монголын нэрт эрдэмтэн, түүхч Баабар... “Монголын түүх” ном бичсэн. Би өөрийн үзэл бодлыг тэр номонд үндэслэж байгаа юм. ...1218 онд Чингис хаан [Монголын] 34 аймгийг Казахстан, Дундад Азийн нутагт аваачсан. Харин, үлдсэн овог аймгууд засгийн эрхийн төлөө байлдаж эхэлсэн. Энэ үед Монголын 6 аймаг Хятадын Чин гүрэнд ноёрхож байсан манжуудаас тусламж гуйв. Ингэснээр, тэд өөрсдийгөө сөнөөсөн юм. Хэдэн сая манж ирээд тэднийг уусгасан. Орчин үеийн монголчууд бол XIII зууны Манжуурийн тунгус овгийнхон. Чингис хаан Монголоос явсан ч, түүний алдар нэр хожим нутагт нь ирсэн ард түмэнд шударга бусаар оногдсон юм. Би энэ шударга бус байдлыг арилгаж, түүхэн үнэнийг тогтоохыг хүсч байна” хэмээн өгүүлжээ.

П.Давааням мэтийн хүмүүс юу ярих, “Чингис хааны Хүлэг баатар цол”-оо хэнд олгох эсэхийг тоолгүй орхиж болох ч, Монголын шинжлэх ухааны ертөнц бол огт өөр хэрэг! Гэтэл, Монголын шинжлэх ухааны төв байгууллага, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Түүхийн хүрээлэн, Археологийн хүрээлэн нь Казахстаны үндэсний үзлээр өдөөгдсөн дээрх маягийн түүхийг нэгэнт хүлээн зөвшөөрөх талдаа орсныг Казахстаны судлаач Дархан Кьдирали мэдээлжээ.  

2010 онд Казахстаны  ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын санаачлагаар байгуулагдсан “Олон улсын Түрэг академи”-ийн ерөнхийлөгч Дархан Кьдирали саяхан Монголд айлчлах үеэр “Зууны мэдээ” сонинд ярилцлага өгч, Түрэг хэлт ард түмний түүхийг судлах хүрээнд Монголын ШУА-тай тодорхой чиглэлээр, тодорхой зорилго тавин хамтран ажиллахаар тохирсон тухай дуулгав.

Кьдиралигийн хэлснээр, тэдгээр хамтын ажиллагааны чиглэл дотор, Казах-Монгол түүхийн “хамтын өв” гэсэн сэдвийг дэвшүүлэн гаргах, энэ хүрээнд Казахын төр улсыг үндэслэгч Чингис хааны удмын хаадын өв соёл, “өнөөгийн Монголд хадгалагдаж, уламжлагдаж ирсэн нүүдэлчдийн бүх соёлыг хамтарч эзэмшихээр ЮНЕСКО-д албан ёсоор бүртгүүлэх” зорилго тавьжээ.           

Казахстаны шинээр засаж бичсэн түүхийг судлан бататгах гэсэн дээрх зорилгод Монголын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Л.Болд, Археологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Цэвээндорж, Түүхийн хүрээлэнгийн хамт олон зүйл бүрийн дэмжлэг үзүүлж, ялангуяа хамтарсан судалгааны багт нь Монголын нэр хүндтэй зургаан эрдэмтэн нэгдэн орсныг Кьдирали ярилцлагадаа онцлон дурджээ.

Гэхдээ, Монголын хөрсөнд соёолох Казахстаны шинэ түүх нь монголчууд өөрийн үндэсний түүх, соёлын өвийг бусад улсынх хэмээн хүлээн зөвшөөрч, өөр улсын нэрээр бүртгүүлэн, дэлхийд сурталчлан таниулах гэж байгаа анхны тохиолдол бас биш юм.

Жишээлбэл, 2011 оны зун Улаанбаатар хотноо зохиогдсон “Монголч эрдэмтдийн X их хурал”-ын нээлтийн арга хэмжээн дээр ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Цэвээндорж илтгэл тавихдаа, Солонгос нь Монгол нутагт оршин тогтнож байсан Хүннү улсын ард түмэнтэй хамгийн ойр төрөл угсаатны нэг болохыг гадаад, дотоодын олон төлөөлөгчийн өмнө хүлээн зөвшөөрөв.

Харин энэ жил, Хятад, Монгол ард түмний угсаа гарвалыг дотоод, гадаадад багагүй сурталчлах төлөвтэй. Тухайлбал, Хятад нутгийн гүнээс гаралтай Ся овогт ард түмнийг Чингис хааны угсааныхан гэсэн сурталчилгаа Монголд илт идвэхжих болсон. Сонирхолтой нь, Хятадын нэг байгууллага Ся овогтнуудад Чингис хааны угсаа болохыг баталсан гэрчилгээ гардуулж өгсөн гэнэ.

Мөн, МУИС-ийн багш, хятад судлаач, доктор Ж.Баясах Хятадын Шаньси муж даяар монгол гаралтай хүмүүс бий, БНХАУ-ын удирдагч Ши Зиньпин монгол гаралтай хэмээн баталсныг ОХУ-ын “asiarussia.ru” хэмээх сайтад саяхан мэдээлжээ. Хэрэв 37 сая хүнтэй Шаньси муж даяар монгол гаралтай хүмүүс бий гэж үзвэл, Монгол, ОХУ-ын Буриад, Халимаг Улс, Хятадын Өвөр Монголын бүх монгол гаралтнуудыг нийлүүлснээс ч олон монгол гаралтан зөвхөн Хятадын нэг мужид амьдран сууж байж магадгүй.

 

Ирээдүйн төлөө Өнгөрснийг эзлэх тэмцэл

Ингэхэд ер нь, гадаад улсуудын төслийн мөнгө урсан орж ирж, ашиг тус нь унаж байвал, түүх, соёлын өвөө арилжаалж, Хятадын, эсвэл Казахстаны нэрээр бүртгүүлэхэд болохгүй зүйл байхгүй гэж үү? Бидний түүх, соёлын өв гэдэг нь амь зуулгад хэрэггүй, зөвхөн өнгөрсөн үеээс үлдсэн зүйл юм бол, тэд гараа сунгасан дээр өв, сангаа тэдний нэрээр бүртгүүлж, сурталчлахад монголчуудаас ямар л гарз гарах билээ.

Гэвч, дан мөнгөөр шийддэггүй үе байсныг санах хэрэгтэй. ЗХУ-ын үед үндэстний түүхээ судлах гэж оролдогсдыг голчлон айдас, хэлмэгдүүлэлт хүлээдэг байв. ЗХУ-ын зааж, бичиж өгсөн бүх үеийн түүхээр, монголчууд нь дагуул орны хувь заяандаа, ахгүйгээр, өөрсдөө хөгжиж чадахгүй гэдэгтээ итгэн үнэмших учиртай ажээ.    

Одоогоос хорь гаруй жилийн өмнө, монголчуудын ирээдүйн итгэл үнэмшлийг залж, чиглүүлэх өнгөрсний орон зайгаас Зөвлөлт гүрэн гэнэт гарч явсан юм. Гэвч, тэр явахтай зэрэгцэн, түүний орхисон орон зайд Орос, Хятад, Турк, Өмнөд Солонгос гэх мэт шинэ тоглогчид орж ирж, бэхжиж авчээ. Ингээд, сүүлийн хорин жилд, түүхээ олигтой мэдэж амжаагүй монголчуудын түүхийг “шинэ ах” нь болох хүсэлтэй тэд нар л бичив.

Харин, тэдний төслийн өгөөмөр буяныг хүртэн суух өнөөгийн ШУА, их суруулийн цөөнгүй доктор нөгөө Зөвлөлт гүрний ивээлд албан тушаалтай болж, Монголын түүхийг бичилцэж явсан “аваргууд” яг дүрээрээ мөн. Тэд одоо Казахстаны хишгийг хүртэнэ.

 

Ш.Т.Лантуу

Эх сурвалж: www.gashuun.mn

 

Холбоотой мэдээнүүд

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 0 ]

2016 оны 12-р сарын 26. 21:59Зочин - [66.181.184.***]

umbuu...................

2016 оны 12-р сарын 26. 21:59Зочин - [66.181.184.***]

umbuu...................

2016 оны 12-р сарын 26. 21:59Зочин - [66.181.184.***]

umbuu...................

2016 оны 12-р сарын 26. 21:59Зочин - [66.181.184.***]

umbuu...................

2016 оны 12-р сарын 26. 17:49Зочин - [202.179.31.**]

нээрээн казакууд ч бас хөх толботой төрдөг юм шүү монголчуудтай ахан дүүс болж таарна

2016 оны 12-р сарын 26. 15:23Зочин - [202.70.46.***]

Chinges haan bol Temvvjin nertei Hasar Belgvvtei dvvtei odoogiin mongol ner bas neg ymn jinhen altan urag mongol hytadiig zahirch baisan harin kazah ulciig Zvch haani udam zahirch baisan Zvchiin udam ergelzeetei mongol gen ilrehgvibaigaa ba

igaa bol ter merged hvnii vr altan uragt hamaaralgvi baina

2016 оны 12-р сарын 26. 13:56Зочин - [203.91.115.**]

Давааням гуай бол арай өөр оюун ухаантай мундаг хүн шдээ. тэр хүний юу бодож явдагыг мэдэхгүй бж лантуу гэдэг хүн мэдэхгүйгээ мэдэсхийрчболохгүй бхаа.

2016 оны 12-р сарын 26. 11:39Зочин - [202.179.27.**]

ХЯТАД, СОЛОНГОС ЭЦЭГТЭЙ ХҮҮХДҮҮДЭД ДАВХАР ИРГЭНШИЛ ӨГНӨ ГЭСЭН БАЙНА Ш ДЭЭ. ҮНЭЭН. УНШААРАЙ МОНГОЛЧУУД АА: http://gashuun.mn/2496

2016 оны 12-р сарын 26. 11:39Зочин - [202.179.27.**]

ХЯТАД, СОЛОНГОС ЭЦЭГТЭЙ ХҮҮХДҮҮДЭД ДАВХАР ИРГЭНШИЛ ӨГНӨ ГЭСЭН БАЙНА Ш ДЭЭ. ҮНЭЭН. УНШААРАЙ МОНГОЛЧУУД АА: http://gashuun.mn/2496

2016 оны 12-р сарын 26. 11:39Зочин - [202.179.27.**]

ХЯТАД, СОЛОНГОС ЭЦЭГТЭЙ ХҮҮХДҮҮДЭД ДАВХАР ИРГЭНШИЛ ӨГНӨ ГЭСЭН БАЙНА Ш ДЭЭ. ҮНЭЭН. УНШААРАЙ МОНГОЛЧУУД АА: http://gashuun.mn/2496

2016 оны 12-р сарын 26. 06:47Зочин - [150.129.140.***]

Хасгууд бол Ойрдын дайчид ба кыргыз бусгуйчуудийн дундаас гарч ирсэн улсууд

2016 оны 12-р сарын 26. 06:31Зочин - [150.129.140.***]

Унэндээ бол хасагууд нь ойрдын дайчид бакыргыз бусгуйчуудын дундаас гарч ирсэн улсууд. Туунээс омно ертонц хасаг гэж хун амьтан байдаг тухай сонсоод ч угуй байсан

2016 оны 12-р сарын 26. 06:27Зочин - [150.129.140.***]

Монголчууд бид оорсдоо эхлээд Хун шиг бай. Туркуудэд хамаг салтаа саамаа дэлгэж байна. Туркууд олдсон туухийн олдвор болгоныг турегуудийн овгэж тодорхойлолт байна.Халхууд нь бусад монгол овогтоноо монгол биш гэж гадуурхаж байна. Гэтэл халхуудад нь уламжлал монголын соелын элемент бусад монголугсаатныг бодвол бага улдсэн, халхууд оорсдоо товд, манж хятадын соелд их орсон. Тэгэхээр хасгууд бусад монгол угсаатныг турэг гэж тодорхойлж, халхуудыг манж гаралтай гэж бичдэг болсон байна лээ.Эхлээд халхуудын толгойг цэвэрлэж ажлаас эхлэх хэрэгтэй.

2016 оны 12-р сарын 24. 22:31Зочин - [85.117.99.**]

bi kazak hun tehtei manai kazakuud arai bishee ichej uheh ymaa neeerei araILBISH

2016 оны 12-р сарын 24. 01:50Зочин - [103.229.123.**]

Ene huctaad baigaa sugnuudiig haagaar n hanz tataj heden arag havirgiig n neg burchlen amidaar n hadah yumsan manai tuuhchid yu hiigeed chimeegui dumbe ctarailaad suugaa yum boldoo boldogson bol ih haanaa dahin amiluulj huctaad baigaa baasnuudad hatuu yal onoolgoh yumsan gaiguee ta nar hasag hujaagui huctaldaj l bai ctag n irheer ta nariig hurstuus bur musun archij haynaa gaigui!

2016 оны 12-р сарын 23. 16:44Зочин - [49.0.204.**]

Чингис хаан өөрөө МОНГОЛ ҮНДЭСТНЫ ТООНООС КАЗАКУУДЫГ ХАСАНД ГЭЖ ЗАРЛИГ БУУСАН ТУЛ ХАСАГ НЭРТЭЙ БОЛСОН ЮМ гэдэг.Хүн муутай хүмүүс гэдгийг нь мэдэж байж дээ.

2016 оны 5-р сарын 4. 18:22Зочин - [103.229.121.***]

би их хурлын гишүүдийг л худалдагдаад бна гэж боддог байлаа.эрдэмтэд маань худалдааны бараа болчихдог нь тун тоогүй.

2015 оны 11-р сарын 9. 09:41Зочин - [223.62.172.**]

Зайлаачээ казах новшнуудаа чингис хааныг та нар мянга манайх гээд ямар ч нэмэргуй.тэр казах зохиолч оороо оортоо туух зохиожээ.туух чинь уран зохиол биш мангаруудаа.он цагийн эх сурвалж.энд ташаа мэдээлэл байна халхчуудаа.чингис хаан боржигон овгийн хун гэдгийг МНТ д ил тодорхой бичсээр байтал хэн тэр казахд итгэх юм бэ.тэр Александр напелеон бидэнд падлий ч байхгуй. Чингис хааны дэргэд чацганууд.ер нь муу казакууд зэвуун лаларууд байгаа юм.буян болж нууж суух газаргуй байхад нь бал дарга баянолгийг огсон нь гай болж.одоо буур даварч их хаан эх туухээр минь оролдох нь.гологнууд минь тэр казакстан руугаа зайлж нутаг орныг минь суллаж ог.90 онд оросуудыг яаж хоосон шиг та нарыг хоож чадна шуу.

2015 оны 6-р сарын 30. 15:44Зочин - [150.129.141.***]

Казахууд хэдэн доллар өгсөн юм бол оо

2015 оны 3-р сарын 30. 14:38Зочин - [103.26.195.***]

ТЭГЖ ЯРИУЛ НОПОЛИОН БАС АЛЭКСАНДАР БАС НЭЕВЭСГИЙ ХҮРТЭЛ МАНАЙ КАЗАГ КҮМҮҮС БАЙДГИИН МЭДУУ

2014 оны 10-р сарын 27. 11:22Зочин - [150.129.142.***]

Ер нь аливаа улс орон хөгжих явцдаа буюу хоногийн хоолондоо нэг их хүчирдэхээргүй болоод ирэхээрээ их үндэсэрхэг болж бахдам гавъяат түүхтэй улс гүрний хойч болохыг хүсдэг бололтой нилээн дээхнэ бол Япончууд их омогшсон харин одоо Солонгос араас нь хятад бүр Казакстан хүртэл их удамтангууд болж байгаа бололтой. гэхдээ энэ нь бих нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зүйл гэхээсээ илүү нэгэн цаг үеийн үзэгдэл цөс хөөрөлт байх гэж бодож байна. Японд гэхэд л нэг хүчирхэг самурай яладгдал хүлээгээд эх газар луу зугтсан бөгөөд тэр нь нүүдэлчдийг нэгтгэн захираад Чингис хаан болсон гэдэг яриа бий. Харин сүүлийн үеийн Солонгос түүхэн кинонууд илт зохиосон илтээр өөрсдийнхөө түүхийг гоёж сайжруулсан зүйл их байна. Үүнтэй л ижил зүйл байлгүй дээ. манай монголчууд бол харин түүхээ сайн судлах л хэрэгтэй. Одоо ихэнх нь халх гэж байгаа ч халх гэдэг нь яг хэний үр сад вэ хаанаас гарч ирсэн бэ гэх мэтээ судлахгүй бол Казакуудын хоньчин байсан улсууд болоход ойрхон л байна шүү.

2014 оны 9-р сарын 24. 22:32Зочин - [202.21.106.***]

Монголоос гаралтай нь ч гаралтай байх аа. Гэхдээ Есүйхээн аймагт эзлэгдэж боолчлогдсон аймгуудын удам учирбиднийг үгүйсгэж түүхийг эзэгнэх эрхгүй гэдгээ мэдмээр юм тэгвэл түрийний бөөс толгойд гарахын үлгэр болох бус уу уул нь Зүчи Цагаадайн удмынхан бий байхаа үгүйсгэх аргагүй

2014 оны 9-р сарын 19. 23:49Зочин - [103.229.122.***]

Казахууд Чингис хаан Монгол биш, Казах, өнөөгийн монголчууд чинь манж хятадууд гэсэн үзэл гаргаад байгаа бол ч асуудал шүү

2014 оны 9-р сарын 19. 22:22Зочин - [202.55.191.**]

Kazahuud mgloor yugaa hiihev dee. Zugeer nairamdaltai bhiig l husdeg shig sanagdsan. Manaih ch zugeer hii hooson harddag hooson tolgoitnuud l olshirch dee. Irgediin ihenh ni medleg muutai. Hov jiv yarih tudii l batalgaagui medlegtei. Yag nariin medlegtei uhaantan tun hovor. Magtuulah shagshruulah l durtai. Arai l bish bolj dee. Erhee l yarisan uls. Uureg huleeh durgui.

2014 оны 9-р сарын 15. 18:54Зочин - [78.52.71.**]

za daa ene hasaguud tur uls tuuhtei boloh gej jdaad bna huurhii dandaa ih mongol ulsiin harijand hatavtsind nar uzelgui jvsan ni unen, jmartai ts Putinii heldgeer hen be tsi gedeg ni argagui

2014 оны 9-р сарын 12. 12:49Зочин - [150.129.143.**]

Казахууд генийн шинжилгээгээр Чингисийн удам гэдгээ тийм ч амар баталж чадахгүй ... Хахахахха

2014 оны 9-р сарын 12. 11:59Зочин - [202.131.226.**]

MOngoliin nuuts tovchoond hereid naiman merged uigar tatar baidag biluu niiluuleed ih mongol uls gej baigauulsanteren dotroo hereiduud odoogiin tuv aimagt orshin suuj baisan Unuudur mongolld baigaa kazakhuudiin ihenh ni hereid aimag busa dni naiman mergeduud baigaa Kazakhuud mongold yagaad uldsen be gevel tsagtaa odoogiin mongoliinbaruun hyazgaart hil gej baidaggui baisan hyatad mongol kazakhuud holildoj amidarch nuudellej baisan ba oros hyatad 2 hil togtooh ued taslagdaj mongold uldsen gej baigaa CHingisiin tom huu zuchiin bunhan odoo kazakstand baidag Zuch end baisan hereid naimanguudiig daguulaad baruun zug dailaar mordson baidag

2014 оны 9-р сарын 11. 22:30Зочин - [202.21.106.***]

Хөш, энэ түүх гэдэг чинь тусдаа судлагдахуун, шинжлэх ухаан ш дээ. Энд ямар ч эрх ашиг, үзэл суртал ярьдаггүй юм. Хэн ч ямар ч санал дэвшүүлж болно. Гол нь энэ нь баримтаар нотлогдох ёстой. Тиймээс энд эрх ашиг ярьж болохгүй. Монголын түүх, тэр дундаа Чингисийн түүх Монголчуудын манлайн баясгалан, чимэг зүүлт байх ямар ч албагүй. Зүгээр л түүх. Тиймээс хэт үндсэрхэхээ /национализм/ больж үз. Хэтэрхий үндсэрхэх чинь аюултай шүү, тэр дундаа түүхийг гул барих гэвэл бүр ч эвгүй юманд унаж мэднэ. Монголын нууц товчоо гэдэг уран зохиолын дээж бичгийг түүхийн баримт гэж шударвал, Чингис чинь явж явж Есүхэйн хүү биш болчихдог. Дээд өвөг Бодончар /Бутанцар?/ ч гэсэн эцэг нь тодорхойгүй байдаг шүү дээ. Би л хувьдаа үндсэрхэх үзэл гаргая гэвэл ийм өвөгтэй байхыг хүсэхгүй л байна. Гэхдээ яая гэхэв, энэ түүхийн нэг хэсэг шүү дээ. Нэг иймэрхүү л юм даа. Тэхээр болгоомжтой дуугарсан нь дээр байгаа биз дээ? Энэ сайтыг санаачлагч, хөтлөгч нөхдүүд элэнц өвгөө санаандгүй хятад хүн байсан гэж мэдвэл бас л муухай шоглоом болох байх даа. Аа яа яа. Хувь тавьлан ч бас хатуу тоглоно шүү. Үүнд нэг их сүртэй нотолгоо хэрэггүй байдаг юм. Зүгээр л элэнц эмэг маань хормой султай эмэгтэй байсан байхад л хангалттай. Монгол эхчүүдийн дийлэнх нь нэг тиймэрхүү, яаж ийгээд өөр хүний хүүхэд шургуулсан л байдаг шүү дээ. Залуусаа үг санаагаа илэрхийлэхдээ болгоомжтой хандагтун. Сайн санасаны үүднээс зөвлөгөө өгч байна.

2014 оны 9-р сарын 6. 18:03Зочин - [103.26.193.**]

Монгол газар нутагт байсан манайхан ч их алдаа хийсэнманж бол манжтай хятад байсан ч хамаагуй холилдоод унэндээ бол генийшинжилгээгээ хийлгэхэдцэвэр ген ховор байхаа дийлэх хувь ньхолилдсон байходоо бол буур ч их со хятад за тэгээд гадны бусад улс ундэстэн гээд л глобалчилагдсан шуу дээхэцуу дээ унэн дээ бол

2014 оны 9-р сарын 2. 22:19Зочин - [182.160.37.**]

Зүүнгарын нутгыг тасалж аваад улс байгуулчихсан. Ойрад Монголчуудыг хядахад баярлаад сууж байсан биз. Эзгүй хоосон Шинжаан бүр Ховд хүртэл ирж суурьшсан. Оросын хаант улсын бууны нохой шүү дээ тэр Жуз гээд байдаг нь. Харин ч Монголчууд тусгаар Нэгдсэн Монгол улсын төлөө тэмцэж байсан. Даанч хэтэрхий их алдаа гаргачихсан

2014 оны 8-р сарын 26. 23:37Зочин - [103.26.193.**]

Мэргэдийн хуухэдзучийн улс тиймээс ген нь тэгээд байна Чингис хааны том хуу гэх болов чмэргэдийн хуухэд гэж туухэнд гардаг биз дээ тийм дээ ч тэд мэдэхгуйГэхдээ яахав их монгол улсын нэг хэсэг Бортэ ужины л хуухдууд ямар Ли овогтоны хуухэд биш болж л байна

2014 оны 8-р сарын 24. 11:58Зочин - [103.26.193.**]

Манай түүхчид өөрийнхөө түүхийг үгүйсгэжэээ тэгвэл

2014 оны 8-р сарын 24. 07:37Зочин - [103.26.193.**]

За даа гайха ад байх юм унэндээ алга. Дэлхий Монголыг Чингэс хааны урс гэдгээр аль дээр уед хулээн зовшоорсон. Дугуйг дахиж хийхгуйтэй адил зуйл. Хасагууд яахав улс болж ядаж яваа ундэстэн бусдын туухээс жоол хумсалж эртний туухтэй гэж бусдад харуулахыг зорьж байгаа юм чааваас хуухэд ийм дээрээ хоорхон гэдэгтэй адил байна. Гэх дээ хумсалсаар хумсалсаар хулгайч, худал ярисаар худалч болдгийг шинээр улс болж байгаа хасагууд мэддэг болов уу.

2014 оны 8-р сарын 22. 19:55Зочин - [182.160.42.***]

Chingisiin udamaar duuduulmaar baivalzuvhun Mongoloor yarij bai.Buh yos zanshilaa hayaj zuvhun Mongol yos zanshild suralts. Tegsniihee daraa Tenger zayat Mongolchuud bidnii ulmiid sugduj bool boltsgoo.Daraa ni yahav bodii doo dordosuud mini

2014 оны 8-р сарын 21. 16:41Зочин - [103.26.193.**]

Чингисийн Казах гэнэ үү? Чингисийн Монгол биш болсон уу?

Их уншсанИх сэтгэгдэлтэй

Ц.Мөнх-Оргил: Хятадууд олноор давхар иргэншилтэй болохоос айх хэрэггүй Уншсан тоо: 76723

Судлаач Д.Ганхуяг маш ноцтой мэдээлэл дэлгэв Уншсан тоо: 68209

Монгол хүн хийгээд Хятад хүн Уншсан тоо: 55605

Ц.Элбэгдоржийн санаачлагаар маш аюултай хууль батлагдах нь Уншсан тоо: 31075

Ш.Гантулга: Ц.Мөнх-Оргил эх орноосоо урвасан Уншсан тоо: 28917

Шинэ хуулиар Халх голын сав газар Солонгосын мэдэлд очих нь баттай болно Уншсан тоо: 28324

Эрлийзүүдээс болж Монгол хүн гишгэх газаргүй болно Уншсан тоо: 25749

5 сая Хятад визгүй ирэх нь үнэн юм байна Уншсан тоо: 23349

Бүх цаг үеийн хамгийн агуу 100 роман Уншсан тоо: 21425

Он гараад Монгол улс дампуурлаа зарлаж магадгүй Уншсан тоо: 18477

Од болон гялалзаж яваа Монгол охин Уншсан тоо: 17965

Хятадууд бөөнөөрөө үнэмлэх авч Монголд зорчино... Уншсан тоо: 17542

Монгол “секс тур диваажин” гэдгээр Солонгост алдаршиж байна Уншсан тоо: 17092

Манжууд Хятадаас бус, Монголоос үг зээлээд байсан нь сонин Уншсан тоо: 16555

Сүхбаатарт Хятад номертой машинууд хөлхөлдөж байна (Фото) Уншсан тоо: 16504

“Хөх толбо"-ын тухай Үлгэр ба Үнэн Уншсан тоо: 15773

Хятадын эрлийзүүд аюултай юу? Уншсан тоо: 15746

АНУ Монголд сануулга өгөв! Уншсан тоо: 14247

“Өдрийн сонин” Хятадуудыг визгүй оруулъя гэж ухуулж байна! Уншсан тоо: 12867

Барак Обамаг зогсоосон цөс ихт Тува эр Уншсан тоо: 11377

Хятадын авлига ба Элбэгдоржийн хуулийн төслийн эрсдэл Уншсан тоо: 11084

Б.Насанбаяр даргын тухай сөрөг мэдээ тараасан хүмүүст хариуцлага тооцохоор боллоо! Уншсан тоо: 10870

Сайн малчин Сян Фин буюу Хятаджиж буй Өмнөговь аймаг Уншсан тоо: 10558

Хятадын мөнгө хүүлэл 100 жилийн дараа эргэн ирлээ! Уншсан тоо: 10008

Л.Гантөмөр “Японы боловсрол”-ыг гутаасан нь буюу хамгийн муу сайд Уншсан тоо: 8427

Солонгос киноны алдартай "одод" биеэ үнэлэгчид гэнэ Уншсан тоо: 7716

Монголчууд эх түүхээ Казахстанд худалдаж эхэлжээ Уншсан тоо: 7682

Өвөр Монголчууд “хужаагийн эрлийз” гэдэг оргүй үг биш! Уншсан тоо: 7600

Америкчуудыг айлгаж буй Орос зэвсэг-1 Уншсан тоо: 7249

Монголыг Солонгосын түүхэн Газар нутаг гэж харуулсан ном алдаршиж байна Уншсан тоо: 7136